2009-11-06,17:56

12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “МОНГОЛ ХЭЛ”-НИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                                        2008     оны     8    дугаар    сарын     20-ны өдрийн

                                                     424    дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

2.    ЕБ-ЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “МОНГОЛ ХЭЛ”-НИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР   

                       

Хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн:

 

Цагаан толгойн үсэг, монгол хэлний авиа, үе, үг, өгүүлбэр, эхийг таних, нэрлэх Үсэг, үе холбон уншиж, бичих аргад сурахТодорхой сэдвийн хүрээнд санаагаа илэрхийлэн ярьж, бичихБусадтай хамтран ажиллах, харилцаанд суралцах

 

 

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

 

Хүлээгдэж буй тодорхой үр дүн

 

Агуулга

 

 

 

Үнэлгээ

Мэдлэг

(Хэлний утга, бүтэц)

Чадвар

(Хэлний хувиргал)

Хэрэглээ

(Хэлний соёл)

 

АВИА, ҮСЭГ

 Хэлний авиаг зөв сонсож, зөв дуудах, цагаан толгойн үсгийг зөв уншиж, зөв бичих

 

·   Хэлний авиаг хэлж,  сонсож болдог, үсгийг харж, уншиж, бичиж болдгийг мэдэх

·   Цагаан толгойн 35 үсгийг таних, нэрлэх, дэс дарааллыг мэдэх

·   Эгшиг ба гийгүүлэгч авиа, үсгийг ялган таних

·   Богино, урт, хос эгшгийг ялгаж таних

 

·   Хэлний авиаг үсгээр бичиж тэмдэглэх, бичсэнээ унших

·   Үгийг сонсоод авиаг авиаг ялгаж сонсох, байрлалыг хэлэх

·   Үгийг хараад онцол-сон үсгийг олж хэлэх

·   Дэвтрийн шугамаар баримжаалан зурлага, үсэг  бичих

·   Үгсийг цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулах

·   Хэлэхэд төвөгтэй р, л, ш, с зэрэг авиаг зөв дуудах Ойролцоо дуудлагатай үгийг зөв дуудах (шавар-савар)

·   Хэл зүгшрүүлэх үг хэллэг цээжлэх, хэлэх (шаврыг усаар зуурна, саврыг хусаар зорно г.м)

·   Цагаан толгойн дарааллын 85 хувиас доошгүйг мэдэх

·   Хэлний авиаг зөв сонсож, дуудаж, уншиж, бичиж сурсан байх

·   Урт, хос, богино эгшгийг ялгаж сурсан байх

·   Бүх үсгийг элементийн дагуу хичээнгүй  хуулж бичих

 

БҮТЭЭВЭР (ҮЕ)

Задгай ба битүү үеийг уншиж, бичих

·   Үе нь  авиа буюу  үсгээс бүтдэгийг мэдэх 

·   Задгай ба битүү үеийг ялгаж таних 

·   Богино, урт, хос эгшигтэй үеийг ялгах

 

·   Үгийг үеэр зааглан хэлэх

·   Урт, хос, богино эгшиг бүхий үеийг унших, сонсоод бичих

·   Эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үеийг олох

·   Уртавтар үгийг үеэр зааглаж унших, бичих

·   Үе холбон үг бүтээж унших

 

·   1-2 үетэй үгийг  шууд уншиж бичиж  сурах

·   Уртавтар үгийг  үеэр зааглан уншиж, бичих

 

 

ҮГ

Танил сэдвийн хүрээнд хүн, юм, үзэгдэл, тэдгээ-рийн өнгө зүс, хэлбэр дүрс, тоо хэмжээ,  үйл хөдлөл нэрлэсэн үгийн утгыг ойлгох, унших, бичих (гэр бүл, сургууль гэх мэт..)

 

·   Танил сэдвийн хүрээнд хүн, юм, үзэгдэл, тэдгээ-рийн өнгө зүс, хэлбэр дүрс, тоо хэмжээ,  үйл хөдлөл нэрлэсэн үгийн утгыг мэдэх (гэр бүл, сургууль гэх мэт... )

 

 

·   Орчны юмс болон зураг дээр байгаа  зүйлийг нэрлэх

·   Өгүүлбэрээс хүн, юм, үзэгдэл, тэдгээрийн өнгө, хэлбэр, үйл хөдлөлийг нэрлэсэн үгийг олох (онцолсон)

·   Зарим үгийн эсрэг үгийг хэлэх (өндөр-нам, босох-суух г.м)

·   Хүн, юм, үзэгдлийн зураг ба нэрийг олж холбох

·   Өгүүлбэрээс хэн? юу? ямар? хэд?, яав? зэрэг асуултад хариулагдах үгийг олох

 

·   Ярихдаа үгийг үндсэн утгаар нь зөв хэрэглэх (Надад цүнх бий г. м)

·   Зарим үгийн утгыг тайлбарлах (цүнх- хичээлийн хэрэглэл хийдэг сав г.м)

·   Ярихдаа идэвхтэй хэрэглэгддэг эсрэг утгатай үгийг хэрэглэх (Тэнгэр бүрхэг / цэлмэг байна гэх мэт)

·   Зурагтай, хялбар үгийн сүлжээ таах

·   Үйлчилгээний газрын болон сургуулийн дотор байгаа өрөө тасалгааны хаягийг уншиж ойлгох   

·   Хүн ба юм, үзэгдлийг нэрлэсэн үг 10-аас доошгүйг зөв хэлэх, унших, бичих

·   Өнгө зүс, хэлбэр дүрс, тоо хэмжээ,  үйл хөдлөл нэрлэсэн үг тус бүр 5-аас доошгүйг зөв хэлэх,  унших, бичих

·   Өгсөн үгийн эсрэг утгыг  хэлэх 

·   Өгүүлбэрээс сонгосон 2-3  үгэнд асуулт тавих

 

 

ӨГҮҮЛ БЭР

Энгийн бүтэцтэй, өгүүлбэрийг уншиж ойлгох, бичих

 

·   Өгүүлбэр үгээс бүтдэгийг мэдэх

·   Өгүүлбэрт юуны тухай өгүүлж байгааг ойлгох

·   Өгүүлбэр үгээс бүтдэгийг мэдэх 

·   Өгүүлбэр болон хүний нэрийг том үсгээр эхэлж бичдэгийг мэдэх

·   Өгүүлбэрийн төгсгөлд  цэг, асуултын тэмдэг бичдэгийг мэдэх

·   Зураг харж өгүүлбэр зохион ярьж, бичих

·   Өгсөн үгсээр өгүүлбэр зохиох (аав, ааваас... Аав ирэв. Би ааваас асууна.  г.м)

·   Үгсийг зөв байрлуулж өгүүлбэр зохиох

·   Өгүүлбэрт үг нэмэх, өгүүлбэрээс үг хасаж уншиж, бичих

·   Богино өгүүлбэрийг уншиж нүдлэх, хуулан бичих

 

·   Тоглоом, хүнсний  бүтээгдэхүүний шошго, тэмдэг дээрх үг, өгүүлбэрийг уншиж ойлгох 

·   Өгүүлбэр бичихдээ том үсэг, цэг, тэмдгийг зөв хэрэглэх 

·   Бусадтай ярилцах, танилцах, уучлал гуйх, талархах, асуулт асуух, хариулахдаа бүтэн өгүүлбэр хэрэглэж сурах

·   Зураг хараад 3-4 үгтэй өгүүлбэр зохиож бичих

·   Хэн, юу, яав гэсэн үг ашиглан асуулт асуух

·   2-4 үгээр зөв бүтэцтэй өгүүлбэр зохиох

·   Өгүүлбэрт том үсэг, цэг тэмдгийг зөв бичих

 

 

ЭХ

Сурах бичигт байгаа болон танил эхийг  уншиж ойлгох ярих, бичих

·   Эх нь өгүүлбэрээс бүтдэгийг мэдэх

·   Үлгэр, шүлэг, зүйр цэцэн үг,  оньсого нь бүгд эх гэдгийг мэдэх

·   Уншсан, сонссон эх, үзсэн кино, зургийн үйл явдлыг ярих, сэтгэгдлээ хэлэх

·   Орчны юмсыг ажиглаж, тэдгээрийн ижил ба ялгаатай шинж, өөрчлөлтийг ярих

·   Зураг хараад эх зохиож ярих

·   Зургаас сэдэвлэн цөөн үгтэй эх зохиож бичих

·   Бичил эхийг уншиж ойлгох

·   Эхийг зөв, хурдан, тод унших

·   Бусдын унших, ярихыг анхааралтай, хүлээцтэй  сонсох

·   Ил захидал дээр баярын мэндчилгээ, талархлын үг бичих

·   Тоглоомын зааврыг уншиж ойлгох

·   Сурах бичиг, дасгалын дэвтрийн зааврыг уншиж ойлгох, хийж гүйцэтгэх

·   Өөрт тохиолдсон  ба үзсэн харсан, сонссон зүйлээ бусдад ярих (хэн, юу, хаана яав)

·   Зурагтай, хялбар үгийн сүлжээ бөглөх

·   Зурсан зураг,  бүтээлдээ нэр өгөх

 

·   Зургийн үйл явдлын дагуу эх зохиож ярих

·   4-6 мөр бүхий  эхийг уншаад юуны тухай өгүүлснийг  ярих

·   Хийж бүтээснээ 10-15 орчим   үгээр тайлбарлан  ярих

·   Эхийг бусдад зөв, тод унших

·   Тодорхой сэдвээр 3-4 өгүүлбэр бүхий эх зохиож бичих

 

бичсэн: Tumenjargal.B төрөл: Сургалтын хөтөлбөр | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 4903

Сэтгэгдэл:

хаха
Бичсэн: Зочин хэзээ: 19:49, 2013-11-29 | Холбоос | |
чөтгөр чөтгөр nerd инээх
Бичсэн: jagaa (зочин) хэзээ: 15:58, 2012-01-29 | Холбоос | |
yu be
shem chin naad hajuu taliin shoshognuud tai gaa holildtson bainshdee
yanzlaachee nerd
Бичсэн: Lol (зочин) хэзээ: 11:38, 2012-01-23 | Холбоос | |
чөтгөр
Бичсэн: Зочин хэзээ: 23:47, 2011-12-10 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 22:32, 2011-03-16 | Холбоос | |
ууртай rolling on the floor алга ташилт sick алга ташилт sleepy angel rolling on the floor cool гоё шүү гоё шүү хайртай
Бичсэн: нэх (зочин) хэзээ: 19:04, 2010-05-10 | Холбоос | |
ӨГҮҮЛ БЭР
not talking чөтгөр чөтгөр чөтгөр not talking not talking миа миа
Бичсэн: Зочин хэзээ: 20:27, 2010-04-21 | Холбоос | |
ямар гоё юм бэ хайсан юмаа олчлоо алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 10:23, 2010-02-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)