2009-11-11,19:04

Массын олимпиадын сэдэв 2007 он

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

I анги - Монгол хэл

 

  1. Сурагчид өөрийн мэддэг 10 оньсогыг хариутай нь хэлэх  Хэлсэн оньсого тус бүр 1 оноо
  2. Оньсого зохиож хэлэх чадвар – 2 оноо  Дараах үгсийн аль нэгийг сугалуулж оньсого зохиолгоно. Үг нь: бөмбөг, ном, харандаа, нар, сар, од, хаалга, алим,  салхи, цас.
  3. Сурагчид өөрийн мэддэг  5 зүйр цэцэн үгийг хэлэх.  Хэлсэн зүйр үг тус бүр 1 оноо
  4. Зүйр үгийг тайлбарлан ярих чадвар – 2 оноо  Хэлсэн зүйр үг дотроос  1 зүйр цэцэн

                                                      үгийг тайлбарлах                                 

  1. Өөрийн мэддэг 1 үлгэрээ ярих.  Дараах 5 үлгэрээс сугалж 1 үлгэр ярина. /3оноо/                  
  2. Өөрийн мэддэг 1 шүлгийг уран тод унших. Дараах 5 шүлгээс сугалж 1 шүлгийг уран тод уншина. /2 оноо/                                                                                                       Бүгд 10+2+5+2+3+2= 24 оноо
  3. Мэддэг үлгэрийн тоо. /Мэддэг үлгэрийн тоо оноонд орохгүй боловч хүүхэд бүрийн мэддэг

                 үлгэрийг хүүхдээр нэрлүүлэн тоог гаргана/

                 

Дүгнэх журам:

 

  1. Суралцагчийн хариутай нь бүтэн хэлсэн оньсогоны тоогоор оноог өгнө.
  2. Оньсого зохиож хэлэх чадварын 2 оноог өгөх аргачлал

                  А. Зохиох гэж оролдсон бол 0.5 оноо

                  Б. Зохиосон боловч утга санааны алдаатай бол 1 оноо

                  В. Зохиосон боловч оновчтой үг хэллэг хэрэглэж чадаагүй бол 1.5 оноо

                  Г. Утга санааны алдаагүй, оновчтой үг хэллэг хэрэглэн зохиосон бол 2 оноо

  1. Суралцагчийн хэлсэн бүрэн зөв зүйр цэцэн үгний тоогоор оноог өгнө.
  2. Зүйр цэцэн үг тайлбарлан ярих чадварын 2 оноог өгөх аргачлал

                  А. Тайлбарлах гэж оролдсон бол 0.5 оноо

                  Б. Тайлбарласан боловч утга санааны алдаа гаргасан бол 1 оноо

                  В. Утга санааны алдаагүй, оновчтой үг хэллэг хэрэглэн тайлбарласан бол 2 оноо

  1. Үлгэрийг утга төгөлдөр, бүрэн гүйцэд ярих чадвар 3 оноо

                              - Утга төгөлдөр, зөв ярих чадвар 1 оноо

                              - Бүрэн гүйцэд ярих чадвар 1 оноо

                              - Дүрийг гаргаж жүжиглэн ярих чадвар 1 оноо

        Суралцагчийн үлгэр ярих тухайн чадвар тус бүрийн 1 оноог тавихдаа

                              Тухайн чадвар төлөвшөөгүй бол 0

                              Чадвараа бүрэн гүйцэд гаргаагүй бол 0.5

                        Тухайн чадварыг гаргаж үлгэрээ ярисан бол 1 гэсэн оноог тус тус өгч даалгаврын нийлбэр оноо гарна  

  1. Шүлгийг уран тод унших чадвар           2 оноо

                              - Утган тод унших чадвар 1 оноо

                              - Бүрэн гүйцэд унших чадвар 1 оноо

        Суралцагчийн үлгэр ярих тухайн чадвар тус бүрийн 1 оноог тавихдаа

                              Тухайн чадвар төлөвшөөгүй бол 0

                              Чадвараа бүрэн гүйцэд гаргаагүй бол 0.5

                              Тухайн чадварыг гаргаж шүлгээ уншсан бол 1 гэсэн оноог тус тус өгч

                  даалгаврын нийлбэр оноо гарна 

  1. Цээжилсэн үлгэрийн тоог хүүхэд бүрээр гарган үнэлгээний хуудсанд тавина.

 

 

 

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

II анги - Математик                                                                                                  Хугацаа 40 минут

 

 


А вариант

  1. Илэрхийллийг бод

7*9:3+(82-46):6=

  1. Илэрхийлэл зохиож бич

42 ба 7-гийн ногдворыг 4 ба 9-ийн үржвэрээр нэмэгдүүл.

  1. а. Нэртэй тоог жиш

4дм 6см * 46мм      7см 4мм * 47см

            9см 5мм * 1м

            Б. Их ба бага нэрэнд  шилжүүл

            5дм 9см = … см   36дм = …м …дм

  1. Тэгш өнцөгтийн урт нь өргөнөөсөө 2 дахин их ба өргөн нь 3 см бол тэгш өнцөгтийг зурж хүрээний уртыг ол
  2. Дэлгүүрт тус бүр нь 5кг жинтэй 4 хайрцаг алим, тус бүр нь 8кг жинтэй 6 хайрцаг усан үзэм байв. Дэлгүүрт нийт хэдэн килограмм жимс байсан бэ?
  3. 2, 4, 6 цифрүүдээр цифрүүд нь ялгаатай хоёр оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

Б вариант

  1. Илэрхийллийг бод

48:8*7-(28+36):4=

  1. Илэрхийлэл зохиож бич

7 ба 8-ын үржвэрийг 63 ба 9-ийн ногдвороор хорогдуул

  1. а. Нэртэй тоог жиш

6дм 3см * 36дм     57мм * 5см 7мм 8дм 6см * 1м

            Б. Их ба бага нэрэнд  шилжүүл

            28см = …дм …см   5м 6дм = … дм

  1. Тэгш өнцөгтийн өргөн нь уртаасаа 3 дахин бага ба урт нь 6 см бол тэгш өнцөгтийг зурж хүрээний уртыг ол
  2. Хашаанд 8 тугал, түүнээс 3 дахин олон ишиг, ишигнээс 4 дахин бага хурга байв. Хашаанд хурга ишиг нийлээд хэд байсан бэ?
  3. 3, 5, 7 цифрүүдээр цифрүүд нь ялгаатай хоёр оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

 

 

Дүгнэх журам

  1. Илэрхийлэл

Үйлдлийн дараалал 0.5         Үйлдэл тус бүр  0.5.                                           Бүгд 0.5+5*0.5=3 оноо

  1. Илэрхийлэл зохиох

Илэрхийлэл зохиох 1. /Алдаатай бол 0.5/                                                         Бүгд 1 оноо

  1. Нэртэй тоог жиших, шилжүүлэх тус бүр 0.5                                                      Бүгд 0.5*5=2.5 оноо
  2. Тэгш өнцөгт зурах 1 оноо                        Периметр олох     1                            Бүгд 2 оноо
  3. Товч бичиглэл зураглал    0.5              Үйлдэл тус бүр -0.5                              Бүгд 0.5+3*0.5=2 оноо
  4. Хоёр оронтой тоо тус бүр 0.2.   Цифр давтаж зохиосон тоо тус бүр -0.2              Бүгд 6*0.2= 1.2 оноо

                                                         Бүгд    3+1+2.5+2+2+1.2 = 11.7 оноо.

 

Үржүүлэхийн хүрд

 

1-10 хүрд цээжлэлтийг шалгаж хүрд тус бүрээр дүнгийн хавтгайд доорх үзүүлэлтүүдээр дүгнэн оноог тавина.

·         Бүрэн зөв түгдрэлгүй уншиж дундаас нь асуухад өөрийн хэрэглээ болгож зөв бодож байвал 3 оноо

·         1-2 удаа түгдэрсэн боловч асуухад өөрийн хэрэглээ болгосон бол 2 оноо

·         Түгдрэлгүй уншсан боловч асуухад өөрийн хэрэглээ болгоогүй  бол 1.5 оноо

·         Удаан, ээрч түгдрэн бүрэн уншсан боловч хэрэглээ болгож чадаагүй бол 1 оноо

·         Хагас уншсан бол 0.5 оноо

 

 

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

III анги -  Сурагчдын бүтээлч сэтгэлгээ                                                                             Хугацаа 45 минут

 

1.      “Хүний сайхан сэтгэл” сэдвээр А4 хэмжээний цаасан дээр зураг зурах

2.     “Хүний сайхан сэтгэл” сэдвээр эх зохиох 

3.     Зургийн үйл явдал, гол болон туслах дүр, сэдэвтэй холбоотой зүйр цэцэн үг 1, оньсого 1, таавар 1-ийг зохиож бичих                    

 

Дүгнэх журам

1.     Зураг зурах. Жич: Зураг зурах тухайн хүүхдийн чадвар гол биш, зурсан зургийн зохиомж, сэтгэлгээг голлон үзүүлэлтийн дагуу дүгнэх.

Сэдвийн утга санаа гаргасан байдал          3 оноо

Зургийн зохиомж                                                3 оноо

Бүрэн гүйцэд зурсан байдал                          3 оноо                   Бүгд 9 оноо

2.     Эх зохиох

Найруулга  5 оноо

Зөв бичиг  5 оноо               1 алдаа тус бүр -0.3 оноо                                Бүгд 10 оноо

3.     Зүйр үг оньсого таавар зохиож бичих

·         Зүйр үг, оньсого, таавар зохиож бичсэн бол тус бүр 1 оноо.                

·         Зохиож бичсэн зүйр үг, оньсого, тааврын сэтгэлгээ тус бүр 1 оноо

·         Зохиож бичсэн зүйр үг, оньсого, тааврын утга санаа найруулга тус бүр 1 оноо              Бүгд 3+3+3=9 оноо

                                                                                                                                Бүгд    9 + 10 + 9 = 28 оноо

 

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

 

IV анги – Монгол хэл                                                                                      Хугацаа 8+8+30=46 минут

 

А хэсэг

1.     1 минутанд уншсан үгийн тоо.  

2.     1 минутанд уншсанаа ойлгож ярих чадвар

3.     Цээжилсэн оньсогоо 8 минутанд бичих

4.     Цээжилсэн зүйр цэцэн үгээ 8 минутанд бичих

Б хэсэг

5.     Болд ээжийнхээ өгсөн мөнгөөр дэвтэр авахаар гэрээсээ гарлаа. Хашааны булан тойртол “Эгч ээ би өлсөөд байна ш дээ” гэж уйлан эгчийнхээ  хормойноос зүүгдэн зогсох жаахан хүү, “Миний дүү битгий уйл л даа” гэж аргадан  уйлах охин хоёрыг хараад Болд зогтусан гайхаж зогсов. Хэрэв чи Болдын оронд байсан бол яах байсан бэ? “Миний тус” сэдвээр 50-аас 80 үгтэй эх зохиож бичнэ үү? /Хугацаа 30минут/

 

Дүгнэх журам

Жич:

·         Минутын уншлагыг шалгалтын дараа танил бус ном, сонингоос авна

·         Цээжилсэн оньсого, зүйр цэцэн үгийг нэг цаасан дээр цаг харж 8, 8 минутанд бичүүлэн 16 минутын дараа хурааж аваад дараа нь өөр цаасан дээр эхээ зохионо. /2 цаасан дээр тус тусад нь даалгаврыг гүйцэтгэнэ/

А хэсэг

1.     Хүүхэд тус бүрийн 1 минутанд уншсан үгийн тоог дүнгийн хавтгайд тавьж  ангийн дунджийг гаргана.

2.     1 минутанд уншсан зүйлээ ярих чадвар                     Бүгд 3 оноо

Утга санааг бүрэн гүйцэд ярьвал 3 оноо

Утга санааг хагас дутуу ярьвал 1.5 оноо

Ярих гэж оролдсон бол 0.5 оноо

Огт дуугараагүй бол 0 оноо

3.     8 минутанд бүрэн гүйцэд бичсэн оньсогоны тоог хүүхэд тус бүрээр дүнгийн хавтгайд тавьж ангийн дунджийг гаргана.

4.     8 минутанд бүрэн гүйцэд бичсэн зүйр цэцэн үгийн тоог хүүхэд тус бүрээр дүнгийн хавтгайд тавьж ангийн дунджийг гаргана.

5.     Эх зохиох                             Бүгд 10 оноо

·         Асууудлыг шийдвэрлэсэн байдал болон сэтгэлгээ                  5 оноо

·         Зөв бичиг              5 оноо                   Алдаа тус бүр - 0.4 оноо

 

Бүгд 3+10=13 оноо

 

 

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

V анги - Монгол хэл                                                                                                    Хугацаа 40 минут


А хэсэг

  1. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ“ сэдвээр 80-100 үгтэй эх зохио
  2. Дараах үгээр төрөл үг үүсгэж бич

тарь-

  1. Дараах үг орсон хэлц үг 3-аас доошгүй бич.

нүүр

  1. Дараах үгийг үгийн бүтцээр задал

санаагаараа-

  1. Үгийн сан баяжих аргуудыг бичиж тус бүр 1, 1 жишээ бич

 

 

Б хэсэг

  1. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм “ сэдвээр 80-100 үгтэй эх зохио
  2. Дараах үгээр төрөл үг үүсгэж бич

барь-

  1. Дараах үг орсон хэлц үг 3-аас доошгүй бич.

толгой

  1. Дараах үгийг үгийн бүтцээр задал

санаагаараа-

  1. Үгийн сан баяжих аргуудыг бичиж тус бүр 1, 1 жишээ бич

Дүгнэх журам

1. Эх зохиох

        Бичгийн хэлбэр  3 оноо

Найруулга 5 оноо

        Зөв бичиг   5 оноо              /Алдаа тус бүр -0.5 оноо/                                Бүгд 13 оноо

2. Зөв бичсэн төрөл үг тус бүр 0.5 оноо                                                               Бүгд 2 оноо

3. Зөв бичсэн хэлц үг тус бүр 1 оноо /Утгын алдаатай үг 0.5/        Бүгд 3 оноо

4. Үгийн бүтэц

        Язгуур зөв олох 0.5

        Бүтээвэр тус бүр 0.3                                                                                          Бүгд 0.5+3*0.3=1.4 оноо

5. Үгийн сан баяжих арга тус бүр 0.5

        Жишээ тус бүр 0.5                                                                                             Бүгд 3*0.5+3*0.5=3 оноо

                                                                                                                        Бүгд 13+2+3+1.4+3=22.4 оноо

 

 

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

 

V анги - Математикийн хичээлээр                                                                          Хугацаа 40 минут


А вариант

  1. Илэрхийллийг бод

478932 - (23.79:7.8+6.8:17)*3.04=

  1. Дараах бутархайг бүхэл, арав, зуу, мянганы хэсгээр тоймло

 

 

 

 

 

8,7206

  1. Их ба бага нэрэнд нь шилжүүл

8,18кг = …г       23кг 700г = …кг

4,6ц = …кг        6т 23кг = …т

3.2м = …дм

  1. Тэгш өнцөгт параллелопипедийн өндөр нь 4см, өргөн нь 2.5см, урт нь 6дм бол эзлэхүүнийг ол
  2. Гурван зооринд 3500т төмс байв. I зооринд бүх төмсний 2/5 хэсэг, II зооринд үлдсэн төмсний 0.6 хэсэг, III зооринд үлдсэн хэсэг нь байсан бол зоорь тус бүрт хэдэн килограмм төмс байсан бэ?
  3. 1, 3, 5 цифрүүдээр цифр давтахгүй гурван оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

 

Б вариант

  1. Илэрхийллийг бод

(20.74:6.8-7.6:19)*4.36+329789=

  1. Дараах бутархайг бүхэл, арав, зуу, мянганы хэсгээр тоймло

6,5037

  1. Их ба бага нэрэнд нь шилжүүл

7.04т = …кг      42кг 600г = …кг

5.29кг = …г       18ц 9кг = …ц

4.8дм = …см

  1. Тэгш өнцөгт параллелопипедийн өргөн нь 6дм, өндөр нь 3.4дм, урт нь 5м бол эзлэхүүнийг ол
  2. Гурван хүүхэд хамтран ажиллаж нийлээд 8600 төгрөг авчээ. I сурагч бүх мөнгөний 0.4 хэсэг, II сурагч үлдсэн мөнгөний 2/3 хэсэг, III сурагч үлдсэн хэсгийг авчээ. Хүүхэд тус бүр хэдэн төгрөг авсан бэ?
  3. 2, 4, 6 цифрүүдээр цифр давтахгүй гурван оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

 


 

 

Дүгнэх журам

1.     Илэрхийлэл

Үйлдлийн дараалал 0.5         Үйлдэл тус бүр  0.5.                                                    Бүгд 0.5+5*0.5=3 оноо

2.     Тоог тухайн хэсгээр тоймлох тус бүр 0.3                                                                     Бүгд 4*0.3=1.2 оноо

3.     Нэр шилжүүлэх тус бүр 0.3                                                                                                             Бүгд 5*0.3= 1.5 оноо

4.     Нэр шилжүүлэх 0.5

      Эзлэхүүн олох 1                               /Зөв гүйцэтгэсэн үйлдэл тус бүр 0.5/

      Үйлдэл тус бүр 0.5                                                                                                                              

       Эзлэхүүний томьёо, нэр зөв бичих тус бүр 0.5                                                                           Бүгд 0.5+1+1=2.5 оноо

5.     Товч бичиглэл зураглал    0.5              Үйлдэл тус бүр -0.5                      Бүгд 0.5+6*0.5=3.5 оноо

6.     Гурван оронтой тоо тус бүр 0.2. /Цифр давтаж зохиосон тоо тус бүр - 0.2/      Бүгд 6*0.2= 1.2 оноо

                                                                            Бүгд авбал зохих оноо.    3+1.2+1.5+2.5+3.5+1.2 = 12.9 оноо

 

Батлав. БСГ-ын дарга …………………….. Г. Дашдаваа

 

 

 

V анги – Холимог хичээлээр

Хүн ба байгаль

1.     Далайн ёроол дахь газар хөдлөлтийн улмаас далайн ус маш хүчтэйгээр давлагаалан цалгина. Энэ үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

А. Хүрхрээ        б. Давлагаа       в. Цунами                    г. Таталт, түрэлт

2.     Дараах биеүдийн аль нь илүү нягттай вэ?

А. Хөөсөнцөр     б. Мод        в. Төмөр        г. тос

3.     Савтай усны хаана даралт их байх вэ?

Б. Дээд хэсэгт       б. Дунд хэсэгт        в. Доод хэсэгт       г. ёроолд

4.     Эрчим хүчийг юу гэж ангилах вэ?

А. Сэргээгдэх ба сэргээгдэхгүй

Б. Хувирах ба хувирахгүй

В. Дамжуулах ба дамжуулахгүй

5.     Эх газруудыг нэрлэж бич.

………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

6.     Дэлхийн том далайнуудыг нэрлэж бич

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

Хүн ба нийгэм

7.     Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг хэн байгуулсан бэ?

А. Батмөнх даян хаан         б. Чингэс хаан        в. Модунь Шаньюй         г. Лигдэн хаан

8.     Их Монгол улсын нийслэлийг юу гэж нэрлэдэг байсан бэ?

А. Улаанбаатар         б. Хар хорум         в. Хар хорин       г. Нийслэл хүрээ

9.     Тэмүүжин хэдэн онд төрсөн бэ?

А. 1189        б. 1162          в. 1206        г. 1226

10.   ХVI-XVIII зууны нийгэм, улс төр, шашин урлагийн нэрт зүтгэлтэн соён гэгээрүүлэгч, аугаа их энэрэнгүй үйлстэн гэж түүхэнд хэнийг тэмдэглэсэн бэ?

А. Б. Шарав          б. Д. Нацагдорж         в. Г. Занабазар        г. Б. Ренчин

11.   Түүх соёлын анхны дурсгалуудаас 3-аас доошгүйг нэрлэж бич

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

Дүрслэх урлаг, технологи

  1. Дараах үндсэн өнгөнүүдээс ямар өнгөнүүд үүсэх вэ?

Улаан цэнхэр - ……………………                      цэнхэр шар - …………………………....

  1. Өнгөний бэлгэдлийг өнгөтэй нь тохируулан холбо

өлзий буяны                                                  улаан

мандан бадрахын                                          цагаан

мөнх тэнгэрийн                                             шар

ариун цагаан сэтгэлийн                                 хөх

  1. Модыг хэдэн аргаар зүлгүүрддэг вэ? Аргуудыг бич.

………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

  1. Банз хадах үед банз цуурвал яах вэ?

А. Алхны жинг багасгана

Б. Хадаасны бүдүүнээс бага хэмжээтэй өрмөөр өрөмдөж хадах

В. Хадаасны хэмжээг багасгах

  1. Дараах товчнуудыг хадах ялгаатай хэлбэрүүдийг зур.

 

 

 


Англи хэл

  1. Дараах үгсийг англиар бич.

Аав-                                                              ах-

Ээж-                                                              эгч

Багш-                                                            найз

  1. Чи амралтаараа юу хийдгээ нэг өгүүлбэрээр бичнэ үү?

……………………………………………………………………………………………………………………..

  1. Чи найздаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэнэ үү?

………………………………………………………………………………………………………………………

  1. There are five pencils on the book. Энэ өгүүлбэрийг монголоор бичнэ үү?

……………………………………………………………………………………………………………………...

 

 

 

Дүгнэх журам

 

5-р даалгавар 6*0.5=3 оноо

6-р даалгавар 4*0.5=2 оноо

11-р даалгавар 3*0.5=1.5 оноо

13-р даалгавар 4*0.5=2 оноо

16-р даалгавар 6*0.2=1.2 оноо

17-р даалгавар 6*0.5=3 оноо

Бусад даалгавар тус бүр 1 оноо                                               Бүгд 14+3+2+1.5+2+1.2+3=26.7 оноо

бичсэн: Tumenjargal.B төрөл: Тест, дасгал, даалгавар | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2432

Сэтгэгдэл:

сайн байна
Бичсэн: Зочин хэзээ: 10:05, 2010-04-21 | Холбоос | |
алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 10:05, 2010-04-21 | Холбоос | |
dont tell anyone
Бичсэн: Зочин хэзээ: 21:00, 2010-03-24 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)