2009-11-06,19:16

12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “БЭЛТГЭЛ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                                        2008     оны     8    дугаар    сарын     20-ны өдрийн

                                                     424    дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

1.    ЕБ-ЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН “БЭЛТГЭЛ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Хүлээгдэж байгаа үр дүн: Бэлтгэл хөтөлбөрийн 80 цагийн дараа сурагчид дараах чадвар эзэмшсэн байна:

 

1. Сургуулийн орчин, сурагчийн хөдөлмөртэй танилцах

2. Сурч, танин мэдэх арга болон сэтгэхүйн үйлд суралцаж эхлэх

3. Хэл яриа, үйл хөдлөл, бүтээлээр өөрийгөө илэрхийлэхэд сурах

4. Бусадтай харилцах, хамтарч ажиллах аргад суралцах

 

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

 

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

 

 

 

Харж ажиглах

 

Орчны хүн, юм, үзэгдэл, тэдгээрийн ижил ба ялгаатай тал, өөрчлөлтийг тайлбарлаж сурах

·   Орчны эд юмсын байрлал, хэмжээ, өнгө, хэлбэр дүрсийн харьцаа  (анги, сургууль, гэр)-г баримжаалдаг байх

·   Орчны эд юмсын тоо, байрлал, хэмжээ, өнгө, хэлбэр дүрсийн нэрийг мэддэг байх

·   Зураг, дүрсийн байрлал, өнгө, үйл явдлын дарааллын  зүй тогтлын тухай мэддэг байх

 

·   Орчны эд юмсын байрлал, хэмжээ, өнгө, хэлбэр дүрсийг ажиглах, харьцуулах

·   Биет зүйл, эд юмсыг тоолж, олон цөөн, том жижгийг харьцуулах

·   Зураг, дүрсийн байрлал, өнгө, үйл явдлын дарааллыг ажиглаж,  зүй тогтлыг олох

 

 

·   Ангид байгаа эд юмсыг нэрлэх, зөв хэрэглэх

·   Хичээлийн хэрэглэлийг нэрлэх, зөв хэрэглэх

·   Сургуулийн дотор байгаа зориулалтын  өрөө  тасалгааг олох, зөв хэрэглэх (анги, ариун цэврийн өрөө, өлгүүр, цайны газар, биеийн тамирын заал гэх мэт)

 

·   Орчны юмс, үзэгдлийн ижил ба ялгаатай 2-3 шинжийг олж хэлэх

·   Эд юмсыг 5 хүртэл тоолж, олон цөөнийг харьцуулж хэлэх

·   Зураг, дүрсийн байрлал, өнгө, үйл явдлын дарааллын  зүй тогтлыг олох

·   Зургийн ялгааг ажиглаж 3-5 ялгааг олох

·    

Ярилцах (ярих ба сонсох, харилцах)

 

·   Өөрт тохиолдсон болон үзсэн харсан, сонссон зүйлийн талаар саналаа хэлж сурах

 

·   Найрсаг харилцаа (мэндлэх хүндлэх, талархах ёс), дэг журамтай, ариун цэвэрч    байхын учрыг мэддэг байх 

 

·   Бусдын ярих, уншихыг анхааралтай сонсох, зөв ойлгох

·   Танил сэдвийн хүрээнд энгийн асуулт тавих, асуултад тодорхой хариулах

·   Зурагт дүрслэгдсэн зүйлийг нэрлэх, үйл явдлыг дэс дарааллаар ярих

·    

§ Өөрийгөө болон дуртай зүйлээ танилцуулах

§ Мэндлэх, хүндлэх, туслах, талархах, уучлал гуйх үг хэллэг хэлж сурах

§ Ангийнхаа сурагчдыг нэрээр нь хэлэх

§ Санаа зовж байгаа зүйлээ тодорхойлох, сэтгэгдлээ хэлэх (дэг журам, сахилга бат, хувийн болон орчны ариун цэвэр гэх мэт)

 

§ Сонссон үлгэр, зохиолын үйл явдлыг бусдын дэмжлэгтэй ярих

§ Цуврал зургийн үйл явдлыг ярих

§ Зураг, дүрсийн байрлал, өнгө, үйл явдлыг тайлбарлан ярих

§ Өгсөн нөхцөлд мэндлэх, хүндлэх, туслах, талархах, уучлал гуйх үг хэллэг хэлэх дүрд тоглох

§  

 

Бичих, зурах

 

·   Өөрийн төсөөлөл, мэдрэмжээр зурах, зурснаа будах

 

·   Бичих, зурах  арга техник

·   Үзэг, харандаа зөв хэрэглэх арга

·   Хялбар зураг, дүрс, зурлагыг дуурайн зурах, будах

·   Цэг холбон дүрс бүтээж зурах

·   Дөрвөлжин шугамаар баримжаалан зурах, бичих

·   Зургийн дутууг гүйцээн зурах

 

 

 

 

·   Хялбар зураг, дүрс, зурлагыг дуурайн зөв зурах, будах

·   Цэг холбон дүрс бүтээж зөв зурах

·   Зургийн дутууг гүйцээн зурах

 

Унших

 

·   Зургаар өгөгдсөн кодыг уншиж ойлгох

 

·   Унших арга техник

·   Зургаар өгөгдсөн код тэмдэглэгээг ойлгох

·   Ном, сурах бичигтэй ажиллах арга техник

·   Зурагт ном “унших”, уншсанаа ярих 

·   Ардын аман зохиол, шүлэг, зохиолоос цээжлэх, уран унших

·    

·   Дасгал ажлын номын даалгаврыг зургаар өгөгдсөн кодын    дагуу хийж гүйцэтгэх

·   Ариун цэврийн өрөөний болон зөвшөөрсөн, хориглосон утгатай тэмдгийн дагуу үйл хийх

·   Цээжилсэн шүлэг зохиолоос 4-8 мөрийг уран, тод унших

·    

 

 

Хийж бүтээх

·   Тодорхой сэдвээр бүтээл хийж өөрийгөө илэрхийлэх

·   Биеэр хийж бүтээх арга (наах, эвлүүлэх, хайчлах, дуулах, бүжиглэх, жүжиглэх гэх мэт)

·   Шугам, баримлын шавар, хайч, цавуу зэрэгтэй ажиллах арга техник 

·   Үзэж харсан, сонссон зүйлээс сэдэвлэн зураг, баримал, наамал хийх 

·   Багшийн зааврын дагуу дасгал, хөдөлгөөн хийх дуулах, бүжиглэх,  хайчлах, наах,  

·   Гарын доорх материал ашиглан бүтээл хийх

·   Шатар даам, хөзөр, шагай зэргийг хамтарч дүрмийн дагуу  тоглох

 

·   Сурсан дуу, бүжиг, дасгал хөдөлгөөнийг хийж үзүүлэх

·    Хийсэн бүтээлээ чөлөөтэй тайлбарлах

бичсэн: Tumenjargal.B төрөл: Сургалтын хөтөлбөр | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 4732

Сэтгэгдэл:

агуу юм энгийнээс эхлэдэг юм хэрэгтэй зүйлс байна,
Бичсэн: н_ (зочин) хэзээ: 14:57, 2014-07-25 | Холбоос | |
маш
инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor






Бичсэн: Зочин хэзээ: 11:04, 2012-04-05 | Холбоос | |
алга ташилт уйлах гоё шүү тэврэлт
Бичсэн: Зочин хэзээ: 10:12, 2011-12-07 | Холбоос | |
алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 20:31, 2011-01-04 | Холбоос | |
зогээр л юм бн сдээ
Бичсэн: Зочин хэзээ: 11:07, 2010-04-03 | Холбоос | |
инээх инээх
Бичсэн: Зочин хэзээ: 22:10, 2010-03-11 | Холбоос | |
гуниглах shal tenegiin
1 rangiin huuheddee jiliin 4 uliraliin zurag uzuuleh geecd haisan olgohguiin

Бичсэн: Зочин хэзээ: 23:00, 2010-01-23 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)